Sunday, July 17, 2011

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА /1911-1919/

1911 онд дахин сэргэн тусгаар тогтносон Богд хаант Монгол улсын далбаа нь хэмжээний хувьд гурав нэгийн харьцаатай, босоо дөрвөлжин хэлбэртэй, дэвсгэр нь гал шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, дээд талын хэлэнд “ом”, дундахад нь “аа”, доод талд нь “хум” хэмээх маанийн үсэгтэй байхаар тогтоож, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба далбааны төв дундад гуутай бадамлянхуа цэцэг бүхий “соёмбо, э бам ” үсгийг тусгай мөргөлийн ном /ламаадангомбо, санждансүрэн, лаймүдданзан/  бичсэн дэвсгэр дээр урласан байдаг.

No comments:

Post a Comment