Sunday, July 17, 2011

БНМАУ-ЫН ТӨРИЙН ДАЛБАА /1945-1992/

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 7 дугаар сарын 10 ны өдрийн 43-р тогтоолооор улсын далбааны маяг найруулгыг шинэчлэн баталжээ. Уг баримт бичигт заахдаа “ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа нь 2х1 хэмжээтэй  улаан ба хөх өнгийн  эдээр үйлдэх бөгөөд үүнд, уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуа цэцэггүй соёмбо байна. Энэ далбаа 1960 оны Үндсэн хуулиар албан ёсоор батлагдсан.

1 comment:

  1. сайн уу?
    блог чинь надад таалагдаж байна.
    хэрэгтэй мэдээлэл тавьсан байна. өргөжүүлэх хэрэгтЭЙ

    ReplyDelete